18-ны өдрийн Бээжингийн Олимпийн наадмын хөнгөн атлетикийн 110 метрийн халхалттай гүйлтийн эхний ээлжийн тэмцээний зургаадахь хэсэгт хуваагдсан Хятадын нэрт тамирчин Лю Шян хөлдөө авсан гэмтлээс болж тэмцээнээ орхисон байна.
Тоглолт эхлэхээс өмнө бие халаалалт хийх үед Лю Шянгийн баруун хөлдөө авсан гэмтэл нь хөндөгдсөнөөс болж тэмцээнд оролцож чадахгүй болжээ.
Үүний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Лю Шянгийн дасгалжуулагч Сүнь Хайпин хэлэхдээ: Лю Шян баруун хөлдөө авсан гэмтлээс болж тэмцээнээ орхилоо гэжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\
|