Өнөөдөр 18-ны өдөр, Бээжингийн олимпийн наадмын уралдаан тэмцээн аравдах өдөртөө орж, нийт 18 алтан медалийн эзнийг тодруулах юм. Бээжингийн цагаар 17 цаг хүртлэх байдлаар 4 алтан медалийн эзэн тодроод байна.
Эмэгтэйчүүдийн спортын гурван төрлийн тэмцээнд, Австралийн тамирчин Сновсилл Емма аваргалж, Португалийн тамирчин Фернандес Ванесса болон Австралийн өөр нэг тамирчин Моффатт Емма тус тус хоёр гуравдугаар байранд шалгарсан байна.
Далбаат завийн эрэгтэй хоёр хүний завийн 470-ын зэрэглэлийн тэмцээнд Австралийн баг тамирчин алтан медаль хүртэж, Английн баг тамирчид болон Францын баг тамирчид тус тус мөнгөн медаль болон хүрэл медаль авчээ.
Далбаат завийн эмэгтэй хоёр хүний завийн 470-ын зэрэглэлийн тэмцээнд Австралийн баг тамирчид алтан медаль хүртэж, Голландын баг тамирчид болон Бразилийн баг тамирчид тус тус мөнгөн медаль болон хүрэл медаль авчээ.
Эмэгтэйчүүдийн талбайд уралдсан унадаг дугуйн онооны тэмцээнд Голландын тамирчин Марианне Вос алтан медаль авч, Кубын тамирчин Гонзалез мөнгө, Спанийн тамирчин Олаберриа хүрэл медаль авчээ. \Э.Цогзолмаа орчуулж,Баясгалан хянав\
|