Бээжингийн Олимпийн наадмаас 18-ны өдөр хөнгөн атлетик, дугуй, гимнастик, далваат завь, хүндийн өргөлт, ширээний теннис, морин спорт, триатлон зэрэг төрлөөс нийт 18 алтан медалийн эзэн тодорсон байна.
18-ны өдөр Бээжингийн Олимпийн наадмын 3 төрлийн тэмцээнд дэлхийн тэмдэглэлийг шинэчилсэн байна. Их Британий баг унадаг дугуйн налуу замын эрэгтэйн багийн багаар хөөцөлдөх тэмцээнд дэлхийн тэмдэглэлийг шинэчилжээ. Беларуссын тамирчин Андрей Арамнау эрэгтэйн хүндийн өргөлтийн 105 кг-ын жингийн тэмцээнд дэлхийн тэмдэглэлийг шинэчилсан байлаа. Оросын тамирчин Елена Исинбаева 5.05 метрийг давж, эмэгтэй тулгууртай хайралтын тэмцээний дэлхийн тэмдэглэлийг шинэтгэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|