Бээжингийн олимпийн наадам нь өнөөдөр(20-ны өдөр)12-р өдөртөө орж, нийт 11 алтан медалийн эзэн тодрох болно. Бээжингийн цагаар 21 цагийн байдлаар, 20-ны өдөр 9 алтан медаль тодров, Хятадын баг тамирчидын авсан алтан медалийн тоо нэмэгдээд 45-д хүрсэн байна.
Мөн өдрийн үдээс өмнө явагдсан Бээжингийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 10 км-ийн марафон сэлэлтийн тэмцээнд, Оросын тамирчин Лариса Илченко нь алтан медалийн эзэн болсон байна. Уг тэмцээн нь анх удаагаа олимпийн тэмцээн болж байгаа, иймээс Лариса Илченко нь мөн уг тэмцээний олимпийн анхны алтан медалийн эзэн болсон байна. Мөнгө хүрэл медалийг нь Английн тамирчин авсан байна.
20-ны өдөр Чиндаод явагдсан Бээжингийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн далбаат салын RS:X зэргэлэлийн тэмцээнд, Афины олимпийн мөнгөн медалийн эзэн, Хятадын тамирчин Инь Жянь нь алтан медалийн эзэн болсон байна. Энэ бол Хятадын баг уг тэмцээнээс авч байгаа анхны алтан медаль байгаа. Италийн тамирчин Алессандра Сенсини нь мөнгөн медаль авч, английн тамирчин Бруони Шав нь хүрэл медаль гардсан байна.
Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн далбаат салын RS:X зэргэлэлийн тэмцээнд, Шинэ Зеландийн тамирчин Том Ашлей нь алтан медалийн эзэн болж, Францийн тамирчин Жулиен Бонтемрс нь мөнгөн медаль, Израилийн тамирчин Шахар Зубари нь хүрэл медаль тус тус гардсан байна.
20-нд болсон Бээжингийн олимпийн наадмын Уран сайхны сэлэлтийн эмэгтэй хосын шувтаргын тэмцээнд, Афины олимпийн алтан медальтан, Оросын тамирчин Давидова Анастасия болон Ермакова Анастасиа алт авлаа. Испани мөнгө, Япон хүрэл медаль авлаа.
20-нд болсон Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 66 кг жингийн тэмцээнд Туркийн тамирчин Сахин Рамазан алт авлаа. Украйны тамирчин мөнгө, Энэтхэг болон Гүржийн тамирчин хүрэл медаль авсан байна. Үүний зэрэгцээ эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 74 кг жингийн шувтаргын тэмцээнд Оросын тамирчин тамирчин Буваиса Саитиев Украйны тамирчин Сослан Тигиевийг ялж алтан медаль авсан байна. Белорусийн мөнгө, Болгарын хүрэл медаль авсан байна.
8-р сарын 20-ны орой Бээжингийн Олимпын Наадамын эмэгтэйн таэквондогийн 49 кг жингийн тэмцээнд Хятадын тамирчин Ү Жиньюй алтан медалийн эзнээр тодорсон байна. Үүний зэрэгцээ эрэгтэйн таэквондогийн 58 кг жингийн тэмцээнд Мексикийн тамирчин Гүиллермо Перез Доминикагийн тамирчин Габриел Юлисийг ялж алтан медаль авсанаар, Бээжингийн Олимпын наадамд оролцож байгаа Мексикийн баг тамирчидын анхны алтан медалийн эзэн болсон байна. Хятадын Тай Бэй болон Афганистан тамирчин хүрэл медаль авсан байна.
Мөн орой эмэгтэйн хөнгөн атлетикийн дүүгүүрын шувтаргын тэмцээнд Белорусийн тамирчин Мянкова 76.34 метрийн хэр бүтэмжээр уг төрөлийн Олимпын шинэ дээд амжилт тогтоож, алтан медаль авсан байна. Кубын тамирчин 75.20 метрийн хэр бүтэмжээр мөнгөн медаль авч, Хятадын тамирчн Жан Вэньшю 74.32 метрийн хэр бүтэмжээр хүрэл медаль авсан байна. Энэ нь мөн ч Хятадын хөнгөн атлеикийн багийнхны олсон 2 дах хүрэл медаль болно.\Алтан-Навч орчуулж, хянав.\
|