• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 7th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-20 16:22:31    
Бээжингийн олимп 12-дох өдөртөө орж, 3 алтан медалийн эзэн тодроод байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн олимпийн наадам 20-ны өдөр 12-дох өдөртөө орж, нийт 11 алтан медалийн эзэн тодруулах болно. Бээжингийн цагаар 15 цагийн байдлаар, нэгэнт 3 алтан медалийн эзэн тодорсон байна.

     Мөн өдрийн үдээс өмнө болсон Бээжингийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 10 км-ийн марафон сэлэлтийн тэмцээнд, Оросын тамирчин Лариса Илченко алтан медалийн эзэн болсон байна. Уг тэмцээн нь анх удаагаа олимпийн тэмцээний төрөл болж байгаа. Иймээс Лариса Илченко мөн уг тэмцээний олимпийн анхны алтан медалийн эзэн болсон байна.

     20-ны өдөр Чиндаод явагдсан Бээжингийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн далбаат салын RS:X зэрэглэлийн тэмцээнд, Афины олимпийн мөнгөн медалийн эзэн, Хятадын тамирчин Инь Жянь алтан медалийн эзэн болсон байна. Энэ бол Хятадын тамирчдын уг тэмцээнээс авч байгаа анхны алтан медаль юм. Италийн тамирчин Алессандра Сенсини мөнгөн медаль авч, Английн тамирчин Бруони Шав хүрэл медаль гардсан байна.

      Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн далбаат салын RS:X зэрэглэлийн тэмцээнд, Шинэ Зеландийн тамирчин Том Ашлей алтан медаль авч, Францын тамирчин Жулиен Бонтемрс мөнгөн медаль, Израилийн тамирчин Шахар Зубари хүрэл медаль тус тус гардсан байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040