20-нд өндөрлөсөн Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн тэаквондогийн 58 кг-н жингийн шувтрагын тэмцээнд Мексикийн тамирчин Гүйллермо Перез алтан медаль авлаа.
Доминикагийн тамирчин мөнгө, Афганистан болон Хятадын Тайбэйгийн тамирчин хүрэл медаль авчээ. Афганистаны тамирчин Рохуллах Никпаины авсан энэ хүрэл медаль нь тус орны анхны олимпийн медаль аж.\Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\
|