
Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Хятадын баг төлөөлөгчдийн Бээжингийн параолимпийн наадамд бэлтгэж байгаа болон Бээжингийн оршин суугчдын хорооллын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлгээ үзүүлж байгаа байдалтай танилцав.

Хятад улс Бээжингийн параолимпийн наадамд 547 тамирчид оролцуулна. Энэ бол параолимпийн наадамд Хятадын хамгийн олон тамирчин оролцуулж байгаа болно.

Дарга Хү Жиньтао параолимпийн хөнгөн атлетик, хөл бөмбөг, усанд сэлэлт, сагсан бөмбөг зэрэг тэмцээнд оролцох тамирчдыг эргэн үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, параолимпийн тамирчид оролцохыг тэмцээнд ялж ялагдахаас чухалд үзэж, сэтгэл санааны дарамтгүйгээр нэг л сэтгэлээр тэмцээнд оролцож, биеийн тамир спортын үйл ажиллагаагаас хүртэх эрүүл энх баяр жаргалыг эдлэхийг хүсэж байна гэжээ.

Дарга Хү Жиньтао бас Бээжингийн Баруун дүүргийн оршин суугчдын нэг хороололд очиж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүлжих, боловсрол , ажлаар хангагдах, биеийн тамир спорт, соёлын ажиллагаа өрнүүлэх зэрэгд үйлчилгээ үзүүлж байгаа байдалтай танилцав. /Хүчит орчуулж, Урангоо хянав/
|