• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-23 18:27:45    
Бээжингийн олимпийн наадмаас 11 алтан медалийн эзэн тодроод байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн олимпийн наадам өнөөдөр \8-р сарын 23-ны өдөр \ 15 дахь өдөртөө орж, нийт 32 алта медалийн эзэн тодорно. Бээжингийн цагаар 18 цагийн байдлаар өнөөдөр 15 алтан медалийн эзэн тодроод байна.

     Үдээс хойно, Эрэгтэйн каноэ завийн C-2 ангилалын 500 метрийн зайн тэмцээнд Хятадын тамирчин Мэн Гуаньлян, Ян Вэньжүнь 1 минут 41 секунд 25-ны амжилтаар алтан медаль авчээ.

     Оросын тамирчин Сергей Улегин, Александер Костоглод мөнгөн медаль авч, Германы тамирчин Кристиан Гилле, Томас Вилеизек хүрэл медаль авчээ.

     Уулын дугуйн эрэгтэйчүүдийн бартаат замын тэмцээнд Францын тамирчин Жулиен Абсалон 1 цаг 25 минут 45 секундын амжилтаар алтан медаль байранд шалгарчээ. Францын тамирчин Жеан-Кристофе Перауд мөнгөн медөль, Швейцарийн тамирчин Нино Шуртер хүрэл медаль авсан байна.

     Эмэгтэйчүүдийн гандболын тэмцээнд Норвейгийн баг аваргалж, Оросын баг удаахь байранд шалгарчээ.

      Эмэгтэйчүүдийн К-2 500 метрийн зайн тэмцээнд Унгарын тамирчин Ковач Каталин, Янич Натаса 1 минут 41 секунд 308-ын амжилтаар алтан медаль авч, Польшийн тамирчин Беата Миколайчик, Анета Кониечна мөнгөн медаль, Францын тамирчин Марие Делаттре, Анне-Лауре Виард хүрэл медаль авчээ.

     Үдээс өмнө, Бээжингийн олимпийн наадмын уулын дугуйн эмэгтэйчүүдийн бартаат замын тэмцээнд Германы тамирчин Сабине Спизи аваргалсан байна.

     Хөл бөмбөгийн эрэгтэйн багийн тэмцээнд 2004 оны Афены олимпийн аврага Аргентиний баг 1:0 харьцаатайгаар Нигерийн багийг хожиж аваргалжээ.

     Үдээс өмнө, Оросын эмэгтэй баг тамирчид уран сэлэлтийн багийн тэмцээний алтан медаль авчээ.

     Эмэгтэйчүүдийн K-1 500 метрийн зайн тэмцээнд Украйны тамирчин Осипенко Радомска Инна алтан медаль авлаа.

     Эрэгтэйчүүдийн К-1 500 метрийн зайн тэмцээнд Австралийн тамирчин Валласе Кен алтан медальтан боллоо.

    Эрэгтэйчүүдийн К-2 500 метрийн зайн тэмцээнд Испанийн тамирчин Кравиото Саул болон Перес Карлос алтан медаль авлаа.

     Эрэгтэйчүүдийн каноэ завийн С-1 ангилалын 500 метрийн зайн шувтаргын тэмцээнд Оросын Максим Опалев аваргалж алтан мщдаль авчээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\