• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-24 17:12:32    
Олимпийн тэмцээн эцсийн өдөртөө орож нийт 12 алтан медлийн эзэн тодрох болно

Хятадын Олон Улсын Радио

     24-ний өдөр олимпийн тэмцээн 16 дахь өдөртөө орж, 12 алтан медийн эзэн тодорсон байна.

     Бээжингийн олимпийн наадмын хөнгөн атлетикийн хамгийн сүүлийн тэмцээн болох марафон гүйлтийн тэмцээнд Кенийн тамирчин Самуэль Камау Вансиру 2 цаг, 6 минут, 32 секундын амжилтаар олимпийн рекорд эвдэж, олимпийн аварга болсон юм. Мороккогийн тамирчин Жаоуад Гариб мөнгөн медалийн эзэн болж Этопын тамирчин Цегай Кебеде хүрэл медаль хүртжээ. 

     Бээжингийн олимпийн наадмын уран гимнастикийн олон төрлийн тэмцээнд Оросын баг аваргалж, Хятадын баг мөнгөн медаль авчээ. Энэ бол Хятадын баг уг тэмцээний олимпийн түүхэнд хамгийн сайн амжилт үзүүлж байгаа болно.

     Бээжингийн Олимпийн наадмын боксын 48 кг-ийн жингийн тэмцээнд Хятадын тамирчин Зөү Шимин алтан медаль авлаа. Энэ бол Хятадын тамирчдын уг Олимпиос авсан 50 дахь алтан медаль, мөн ч Хятадын олимпийн түүхэн дэх боксын анхны алтан медаль болох юм. Монголын тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба уг тэмцнээний мөнгөн медаль авчээ.

     Дараа нь болсон Бээжингийн Олимпийн наадмын боксын 54 кг-ийн жингийн тэмцээнд Энхбатын Бадар-Ууган олимпийн аваргын төлөөх тоглолтод Кубын боксчин Янкиел Леон Аларконтой тулалдаж, алтан медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улсын тамирчин Бээжингийн олимпийн наадмаас хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн байна.

     Эрэгтэйчүүдийн волеболын шигшээ тоглолтод Америкийн баг тамирчид алт, Бразелийн баг мөнгөн медаль авчээ.

     Бээжингийн Олимпийн наадмын боксын 60 кг-ийн жинд Оросын тамирчин Алексе Тисченко Франы тамирчин Даоуда Совыг ялаж алтан медаль авсан байна.

     Бээжингийн Олимпийн наадмын боксын 69 кг-ийн жинд Казакстаны тамирчин Бахейт Сарсекбаяев Кубын тамирчин Карлос Бантеус Суарезийг ялаж алтан медаль авсан байна.

     Бээжингийн Олимпийн наадмын боксын 81 кг-ийн жинд Хятадын Өвөр Монгол нутагтай тамирчин Жан Шяопин Ирландын тамирчин Кенни Еганыг хожиж алтан медаль авсан байна. 

      Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ тоглолтод Америкийн баг алт, Испанийн баг мөнгөн медаль авлаа.

     Бээжингийн Олимпийн наадмын боксын 91 кг-ээс дээших жинд Италийн тамирчин Роберто Каммарелле Хятадын тамирчин Жан Лейг хожиж алтан медаль авсан байна.

     Бээжингийн Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн усан бөмбөгийн тэмцээнд Унгарын баг АНУ-ын багийг хожиж алтан медаль авчээ.

     Бээжингийн Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн гандболын  тэмцээнд Францын баг Исландийн багийг хожиж алтан медаль авчээ.\Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\