Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Лю Чи 26-ны өдөр Бээжингийн Пара олимпийн уралдаан тэмцээний үеийн ажлын хурал дээр Пара олимпийн төрөл бүрийн бэлтгэл ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж шаардсан байна.
Лю Чи хэлэхдээ, Пара олимпийн бэлтгэл ажлын эцсийн үед Пара олимпийн бамбар дамжуулах болон нээлт, хаалтын ажлыг сайтар зохион байгуулж, Пара олимпийн их гэр бүлийн гишүүд болон олон орны зочдыг хүлээн авах ажлаа дээд төвшинд гүйцэтгэх хэрэгтэй. Хүний төлөө байх үзэл санааны дагуу, Пара олимпийн үйлчилгээний ажлыг сайн хийж, Бээжингийн Пара олимпийн наадмын амжилттай явагдахыг батлаж, олон улсын хамтын нийгэмлэг, олон орны тамирчид, ард олныг сэтгэл ханамжтай байлгах хэрэгтэй гэжээ.
2008 оны Бээжингийн Пара олимпийн наадам 9-р сарын 6-ны өдрөөс эхэлнэ. Тухайн үед 150 шахам улс орон, газар нутгийн 4000 гаруй тамирчин уг наадамд оролцох болно. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|