• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-27 17:47:11    
Пара олимпийн нааадмын "Шувууны үүр", "Усан шоо"-д болох уралдаан тэмцэээний тасалбаруудыг зарж дуусчээ

Хятадын Олон Улсын Радио

     Пара олимпийн наадмын уралдаан тэмцээний тасалбар нь улмаар түргэн зарагдаж эхэлсэн юм. Сурвалжлагч 26-ны өдөр Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны Тасалбарын ажлын төвөөс мэдээлснээр, Бээжингийн Пара олимпийн наадмын "Шувууны үүр", "Усан шоо", Бээжингийн Буудлагын тэмцээний ордон зэрэг ордон талбайд болох уралдаан тэмцэээний тасалбаруудыг бүхнийг зарж дууссан юм байна.

     "Бээжингийн өглөөний сонин"-д мэдээлснээр, хотын иргэд олонхидоо бүтэн сайн, хагас сайны амралтын үеэр уралдаан тэмцээн сонирходог болохоор, Үндэсний Биеийн Тамир Спортын Ордон, Бээжин Их Сургуулийн Биеийн Тамир Спортын Ордон, Бээжингийн Олимпийн Цэцэрлэгт Хүрээлэнгийн Буудлагын тэмцээний талбай, Лаошань дахь Унадаг Дугуйн Тэмцээний Ордон, Бээжингийн Олимпийн Цэцэрлэгт Хүрээлэнгийн Газрын теннисийн тэмцээний төвд хагас сайн, бүтэн сайн өдөрт болох уралдаан тэмцээний тасалбаруудыг бүхнийг зарж дууссан байна.

      Өнөө мөн тасалбар зарж бий урлдаан тэмцээнүүдэд: Үндэсний Биеийн Тамир Спортын Ордонд болох тэргэнцэртэй тамирчдын сагсан бөмбөг, Ажилчдын Биеийн Тамир Спортын Ордонд болох хараагүйчүүдийн жюдо, Бээжингийн Сансар Судлал, Агаарын Тээврийн Их Сургуулийн Биеийн Тамир Спортын Ордонд болох хүндийн өргөлт, Бээжингийн Олимпийн Цэцэрлэгт Хүрээлэнгийн Газрын теннисийн тэмцээний төвд болох тэргэнцэртэй тамирчдын газрын теннис зэрэг байна. Тэмцээн сонирхохыг хүсэгчид Хятад-банкны тасалбар зарах сүлжээний цэгүүд юм уу, Олимпийн наадмын албаны талын тасалбар үйлчигээний веб сайтаас тасалбар худалдан авч болно. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\