Бээжингийн 2008 Параолимпын ариун галыг 29-ний өдөр Хятадын баруун нутгийн соёлын нэрт хот Ши-аньд дамжуулж 10 цаг 35 минутын үед дууссан байна.
Ши-аний хуучин хотын хаалга дээр бамбар асаах ёслолыг үйлдэж, параолимпийн ариун галыг хотын хуучин хана дагуу дамжуулжээ. Бамбарыг нийт 70 бамбарчин 3.1 км зайд аялуулсан байна.
Ши-ань бол Шаньши мужийн төв, түүхэнд 13 гүрний нийслэл байсан тул соёлын өв их байгаа юм. Ши-ань хотын хуучин хотын ханыг Мин гүрний үед байгуулж, одоогоос 600 гаруй жилийн түүхтэй болсон дэлхий дээр хамгийн бүрэн, хамгийн их цар хэмжээтэй хадгалагдаж байгаа хуучин хотын хана болно.
30-ны өдөр параолимпийн наамдын ариун галыг Гуандүн мужийн Шэнь Жэнь, Өвөр Монголын Хөххотод аялуулах болно. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав\
|