30-ны өдрийн өглөөний 10 цагт, Бээжингийн пара олимпийн наадмын бамбарыг ӨМӨЗР-ны төв Хөх-Хотод дамжуулсан байна.
Хөх-Хот бол Бээжингийн пара олимпийн наадмын бамбарыг дамжуулах "Хятадын соёл иргэншил шугам"-ын 2-р буудал бөгөөд мөн Бээжингийн пара олимпийн наадмын бамбарыг дамжуулах хотуудын дотрох цорын ганц үндэстний цөөнхийн хот юм.
Пара олимпийн бамбарыг Чингэс хааны талбайгаас эхлүүлж, Хөх-Хотын шинэ хотын гудамзаар дамжин, сүүлд нь Хөх-Хотын биеийн тамир спортын талбайд дамжуулсан байна. Бамбар дамжуулсан замын бүх урт нь 3.1 километр, нийт 70 бамбарчин оролцсон байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|