Бээжингийн 2008 оны Пара олимпийн "Хятадын соёл иргэншил" болон "Цаг эрний өнгө төрх" бамбар дамжуулах маршруут арга хэмжээ нь 2-ны өдөр Наньжин, Чиндао хоёр хотод өндөрлөсөн байна.
"Хятадын соёл иргэншил" маршруутын Наньжинд дамжуулах нийт уртын хэмжээ нь 3 километр байж, хөгжлийн бэрхшээлтэй 9 хүнийг оролцуулсан нийт 60 бамбар дамжуулагч энэ арга хэмжээнд оролцсон байна.
"Цаг эрний өнгө төрх" маршруутын Чиндао хотод дамжуулах замын урт нь 4.25 километр байж, нийт 70 бамбар дамжуулагч оролцож, үүнд хөгжлийн бэршээлтэй бармбар дамжуулагчид 20 хувиас давсан байжээ. Энэ арга хэмжээнд тэгис дээр 1 километрийн зайд дамжуулах тул, 5 бамбар дамжуулагч тэнгис дээр дамжуулах арга хэмжээнд оролцсон байна.
Бээжингийн Пара Олимпийн ариун галын "Цаг эрний өнгө төрх" маршруут арга хэмжээ 9-р сарын 3-ны өдөр Далянь хотод явагдах юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж Номин хянав\
|