Олон Улсын Пара Олимпийн Хороо 3-ны өдөр Бээжинд гүйцэтгэх зөвлөлийн хурал хуралдуулав. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Лю-чи хурал дээр үг хэлэхдээ, Бээжингийн параолимпийн бүх бэлтгэл ажил дууссан байна гэж тэмдэглэв.
Лю-чи хэлэхдээ, өнөө параолимпийн наадамд үйлчлэх 40 мянган ажилтан болон сайн дурынхан бэлэн болж, параолимпийн наадмын тэмцээн зохион байгуулах Бээжин, Чиндо, Шянган зэрэг хот төрөл бүрийн бэлтгэл ажлаа бүрэн сайн хийсэн. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо параолимпийн наадамд оролцогч хөгжлийн бэрхшээлтэй тамирчид болон олимпийн их гэр бүлийн бүх бүрэлдэхүүнд уралдаан тэмцээний тэргүүн зэргийн үйлчилгээ болон амьдралын төхөөрөмж хангах болно. Үүнээс гадна, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо олимпийн хэвлэл мэдээллийн үйлчилгээ болон суртал ухуулагын ажлыг цаашид сайтар хийж, параолимпийн наадмын нээлт, хаалтын ёслол зэрэг соёлын арга хэмжээг нарийн нямбай зохион байгуулж, онцлогтой, өндөр түвшинтэй пара олимпийн наадам зохион явуулах зорилтын биелэгдэхийг батлах болно гэжээ.
Олон улсын параолимпийн хорооны дарга Филип.Кравен Бээжингийн параолимпийн наадмын бэлтгэл ажлыг бүрэн үнэлэн нотолсон байна. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|