9-р сарын 4-ний үдээс өмнө, хамгийн сүүлчийн бамбарчин ЛюЖэнвэй бамбар барин Лүөян хотын Лүнмэнь буюу—Луут хаалгатай талбайд ирж, бамбарын галыг асааж, Бээжингийн параолимпийн бамбарыг Хятадын төв нутаг Хэнань мужийн Лүөян хотход дамжуулах ажиллагааг өндөрлүүлжээ.
Лүөян бол Бээжингийн параолимпийн бамбарыг дамжуулах "Хятадын соёл иргэншил шугам"-ын 5 дахь хот болох юм. Бас Бээжинд дамжуулахын өмнөх хамгийн сүүлчийн хот болох юм. Лүөянд дамжуулах ажиллагаанд нийт 70 бамбарчид оролцож, үүний 9 хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтаж байна. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|