2008 оны Пара олимпийн наадмын бамбарыг 9-р сарын 5, 6-ны өдөр Бээжинд дамжуулж байна.
Бээжинд Пара олимпийн наадмын бамбарыг 12 км-ын зайд нийт 240 бамбарчин дамжуулж байгаа аж. 5-ны үдээс өмнө, "Цаг эриний дүр төрх", "Хятадын соёо иргэншил" хоёр шугмаар дамжуулж бий ариун галыг Жүнхуа Шижитань буюу Жүнхуа зууны мандал талбайд нийлүүлэн том бамбарыг асааж, түүгээр Бээжинд дамжуулах анхны бамбарыг асаасан байна. 6-ны үдээс өмнө, Чао-ян цэнгэлдэх хүрээлэнд дамжуулж, Үндэсний Биеийн Тамир Спортын Талбай—"Шувууны үүр"-т хүргэж, нээлтийн ёслолын үед гол бамбарыг асаах бэлтгэл хийнэ. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав.\
|