5-ны өдрийн үдээс өмнийн 10 цаг 20 минутад, 2008 оны Пара олимпийн наадмын бамбарыг Бээжинд анх дамжууллаа. 6-ны өдөр Пара олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагаа Чао-ян цэцэрлэгт хүрээлэнд болно.
Бээжинд Пара олимпийн наадмын бамбарыг 5-ны өдөр 6.4 км-ын зайд нийт 120 бамбарчин дамжуулж, үүнд хөгжлийн бэрхшээлтэй 30 бамбрчин оролцжээ. Үдээс өмнийн 8 цаг хагаст, "Цаг эриний дүр төрх", "Хятадын соёо иргэншил" хоёр шугмаар дамжуулсан ариун галыг Жүнхуа Шижитань буюу Жүнхуа зууны мандал талбайд нийлүүлэн том бамбарыг асааж, түүгээр Бээжинд дамжуулах анхны бамбарыг асаасан байна.
6-ны үдээс өмнө, Чао-ян цэнгэлдэх хүрээлэнд дамжуулж, Үндэсний Биеийн Тамир Спортын Талбай—"Шувууны үүр"-т хүргэж, нээлтийн ёслолын үед гол бамбарыг асаах бэлтгэл хийнэ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|