• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-13 15:37:04    
Бээжингийн пара олимпийн наадмаас их олон суут тамирчин төрлөө

Синьхуа Агентлаг

      Олон улсын пара олимпийн хорооны ерөнхийлөгч Филип Кравен 12-ны өдөр Чиндаод хэвлэл мэдээллийнхэнд ярилцалга өгөхдөө, Бээжингийн пара олимпийн наадам бол маш мундаг сайхан пара олимпийн наадам, энэ наадмаас их олон суут тамирчин төрлөө гэжээ.

      Филип Кравен хэлэхдээ, Хятад улс Афины пара олимпийн наадамд медалийн тоогоороо тэргүүлсэн, энэ удаад өөрийн нутаг дээрээ пара олимпийг зохион байгуулсан учраас бусад улс орны тамирчид дасгал боловсролоо маш сайн хийсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн пара олимпийн наадамд, их олон тамирчин рекорд амжилтыг шинтгэсэн байна, энэ бол Хятад улс энэ удаагийн пара олимпийн наадмыг зохион явуулснаас болсон юм гэжээ.

      Филип Кравен мөн өдөр Чиндаод хүрснийхээ дараа усан онгоцоор далайд гарч уралдаан тэмцээнүүдийг сонирхосон бөгөөд пара олимпийн хотхонтой таинлцсан байна. Тэрээр хэлэхдээ, эндэх талбай заал, тоног төхөөрөмж бүр хамгийн сайн бөгөөд зохион байгуулах ажил ч их гармагай байна. Олон орны тамирчид өөр өөрийн улс орондоо буцсаны дараа Чиндао тэрчилэн Хятад улсын тухай сайхан сэдгэгдэлтэй байх болно гэдэгт итгэж байна гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/