Бээжингийн пара олимпийн наадам эхэлсэн нэг долоо хоногийн турш их олон орны албаны хүмүүс болон олон улсын найрсаг хүмүүс өндрөөр үнэлж, пара олимп нь олимпийн наадамтайгаа нэгэн адил гайхамшигтай сайхан болж байна гэж сайшааж байна.
Европын холбооны Боловсрол, сургалт, соёл, олон төрлийн хэлний хорооны гишүүн Жан Фигел 12-ны өдөр Брюссельд Хятадын сурвалжлагчид ярилцлага өгч, Бээжингийн пара олимп нь хүмүүнлэгийн үзэл санаа болон нийгмийн эв санааны нэгдлийг харуулсан байна гэж хэлсэн бөгөөд Бээжингийн пара олимпийн зохион байгуулах ажлыг сайшаасан байна.\Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|