12-нд Бээжингийн параолимпийн наадмын 6 тэмцээн явагдаж, 53 алтан медалийн эзнийг тодрууллаа. Хятадын баг тамирчид усанд сэлэлт болон хөнгөн атлатекийн төрөлд 4 алт авсан байна. Өнөө Хятадын баг тамирчид 37 алт, 109 медаль авснаараа түр тэргүүлж байна. Дараа удаагийн олимпийг зохион явуулах Англи 33 алтаар 2-р байранд, Америк 23 алтаар 3-р байранд жагсаагдаж байна.
Үндэсний усан спортын төвийн мөн өдрийн тэмцээнд 16 алт тодорсон, 11 төрлийн тэмцээнд 14 удаа дэлхийн тэмдэглэл шинэтгэжээ. 13-нд 49 алтан медалийн эзнийг тодруулна. Ус сэлэлт болон хөнгөн атлатек нь мөн л алтан медалийн төлөө өрсөлдөх гол төрөл болно.
13-нд хүндийн өргөлтөд 3 алтан медалийн эзнийг тодруулна.
Үүнээс гадна, 13-нд, Чиндаогийн параолимпийн далбаат завын бүх төрлийн тэмцээн дуусна.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|