• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-15 09:36:39    
Бээжингийн Параолимпийн наадмаас 14-ний өдөр Хятадын тамирчид 14 алтан медаль авчээ

Хятадын Олон Улсын Радио

      14-ний өдөр нь Хятадын уламжлалт еэвэн сарын баярт тохиосон юм. 14-ний өдөр Хятадын баг тамирчид Пара олимпийн наадам эхэлснээс хойших хамгийн олон алтан медаль авлаа. Тэд хөнгөн атлетик, хүндийн өргөлт, тэргэнцэрт суун туялзуур жад тоглох, усанд сэлэлт, байт харваа, эмэгтэйчүүдийн суугаа байраас волейбол тоглох, гоолбол зэрэг төрөлд 14 алт авснаар Хятадын тамирчд нийт 63 алтан медаль авч, нийт 159 медаль авсан тоогоор тэргүүлж явна. Их Британийн баг тамирчид 41 алтан медаль авч хоёрдугаар байранд явж байна.

      Үүнээс гадна, мөн өдөр Монгол, Норвеги, Хятадын Тайбэйн тамирчин уг Пара олимпийн наадмаас тус тус анхны алтан медаль авснаар, алтан медаль авсан баг тамирчдын тоо 51-д хүрлээ.

      15-ны өдөр Бээжингийн Пара олипмйн наадам 9 дэх өдөртөө орлоо. Энэ өдөр 51 алтан медалийн төлөө тамирчид ур чадвар авьяас билгээ сорих болно. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\