Орон нутгийн цагаар 11-ний өдөр, Германд болж байгаа дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн гурав удаа хэсгийн тоглолт хийлээ. Үүнд Голланд, Мексик, Португалийн баг тус тус өрсөлдөгчөө хожсон байна.
С хэсэгийн хоёрдохь тоглолтод Голландын баг нэг тэгийн харьцаагаар Серби Герцеговины багийг хожиж, довтлогч Роббен нэг бөмбөг оруулсан байна. Мексикийн баг D хэсгийн эхний тоглолтод гурав нэгийн харьцаагаар Ираны багийг хожиж, довтлогч Брав хоёр бөмбөг оруулсан юм. Үүний дараачийн D хэсгийн хоёрдохь тоглолтод Португалийн баг нэг тэгийн харьцаагаар Анголын багийг хожиж, довтлогч Паорета уг тоглолтын цорын ганц бөмбөгийг оруулжээ.
12-ны өдөр, дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах цомын төлөөх тэмцээн нь дахин гурав удаагийн тоглолт хийнэ Үүнд F хэсгийн Австрали болон Япон, E хэсгийн Америк болон Чех , Итали болон Ганагийн багууд тус тус тоглоно. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|