"Хятад Оросын найрамдал аялал" хамтарсан сурвалжлах хэснийхэн Европ Азийн заагаар сурвалжлан аялж байгаа мэдээг та бүхэндээ мэдээлсэн билээ, тус сурвалжлах хэсгийнхэн Оросын Татарын холбооны улсын нийслэл Казань хотын Казань их сургуулийг сурвалжлаж, Оросын сурагчид хятал хэл сурч байгаа байдлыг ойлгосон байна.
2000 гаруй жилийн түүхтэй болсон Казань их сургууль бол Оросын нэртэй их сургууль байгаа юм. Оросын түүхэн дээрх маш олон нэр төртэй хүмүүс бүр энэ сургуульд сурч өнгөрсөн юм. Өнгөрөгч зууны 50-аад оны үеэс маш олон Хятадчууд энэ сургуульд суралцаж эхэлжээ. Өнөө тус сургууль Хятадын 9 их дээд сургуультай хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байна. Тус сургуулийн захиралын туслах хэлэхдээ:
Бид Хятадтай маш сайн сайхан хамтын ажиллагааны харилцаатай юм, өнөөдөр бид Хятадын эрдэмтэд болон их дээд сургуулиудтай сайн сайхан хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байна, манай Казань их сургууль дэлхийн маш олон орны дээд сургуультай хамтын ажиллагааны харилцаа тогтоосон. Үүнд Хятадын их дээд сургуультай байх харилцаа маш нягт байж, жишээлбэл бид Хятадын Хү-нань мужийн багшийн их сургууль болон Бээжингийн зарим их дээд сургуультай хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байна. Сүүлийн үе бид Гуань-дүн мужийн гадаад эдийн засаг худалдааны их сургуультай боловсрол, шинжлэх ухааны талын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан гэжээ.
1 2 3
|