• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-04 17:11:48    
Хятадаас Нью-Йоркт суугаа ерөнхий консулын орлогч Түвдийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийв

Хятадын Олон Улсын Радио

      Хятадаас Нью-Йоркт суугаа ерөнхий консулын орлогч Куан Вэй линь 3-ны үдээс хойно Нью-Йоркт Түвдэд гарсан хүчирхийллийн ажиллагаанд холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын болон гадаадын 20 гаруй сурвалжлагчид, Түвдэд гарсан цохиж балбачих, булааж дээрэмдэж, галдан шатаасан хүчирхийллийн ажиллагаа тэрчлэн Нью-Йорк дахь ерөнхий консулын газар дайралтад өртсөн дүрс бичлэгийг тавьж үзүүлсэн байна.

     Куан Вэй линь хэлэхдээ, Сүүлийн үед Түвдэд гарсан хүчирхийллийн хэргийн талаар Америкийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бодит байдалд нийцэхгүй, буруу тийш хөтлөх цаашилбал бодит байдлыг гажуудуулсан мэдээлэл хийсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Энэ удаагийн хүчирхийллийн ажиллагаа бол Далайн бүлгийн урьдаас зохион төлөвлөсөн зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй ажиллагаа мөн. Яасан ч энхийн үйл ажиллагаа биш, ямарваа орны засгийн газар иймэрхүү хэрэг гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй юм. Хятадын Засгийн газар бүхийл хэргийн явцад тэвчээртэй байр сууриар хандаж, зэвсгээр дарангуйлсангүй юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, энэ жил бол Хятад улсын олимпийн наадам зохион байгуулж байгаа түүхт жил мөн. Далайн бүлэг үүнийг тусгаар тогтнохыг хайх "эцсийн боломж" гэж үзсэнээс хүчирхийллийн хэрэг зохиож, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татан, Түвдийн асуудлыг улс төржүүлж, Хятадын энх тайван тогтвортой байдлыг эвдэн бусниулж, Хятадын дүр төрхийг гутааж, хагалан бутаргах зорилгодоо үйлчлүүлэхээр санаархасан байна гэжээ. \Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\