|
|
||
Та дэлхийн хаана ч байсан интернетээр, өөрийн эх хэлээр алс холын дорно зүгийн нууцлаг Хятад орныг ойлгож, өвөрмөц онцлогтой Хятадын хотуудтай танилцах боломжтой болох юм. Та интернетээр өөрийн эх хэлээр эдгээр хотуудын тухай өөрийн санал бодлоо илэрхийлж болох бөгөөд санал өгч, өөрийн хамгийн дуртай хотоо сонгох юм.
Бээжин, Лхас, Чүйфү гэх зэрэг эдгээр хотууд ар араасаа таны нүдний өмнө ярайн харагдаж, өөрийн биеэр очоод үзсэн мэт сэтгэгдэл төрөх юм. Цагаан хэрэм, Поттала ордон, Күнзийн уугуул нутаг гэх мэт эдгээр соёлын өв нууцлаг ертөнцийн гивлүүрийг нээж өөр нэгэн соёлтой танилцуулах болно.
"Хятадын хотуудын жагсаалт"-ыг Хятадын Олон Улсын Радиогийн CRI онлайнаас зохион байгуулж байгаа брендийг тухайлсан гол үйл ажиллагаа бөгөөд, олон гадаад хэл дээрх веб хуудаснууд болон гадаад, дотоодын хамтран ажиллагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан интернетээр дэлхийн аль ч өнцөг булан бүрээс Хятадын хотуудын талаарх санал хураах маягаар шалгаруулахын зэрэгцээ тус орны өвөрмөц онцлогтой хотуудын аялал жуулчлал, соёл, иргэншлийн эх баялгийг дэлхийн дахинд танилцуулах зорилготой юм.
Иймээс таныг "Хятадын хотуудын жагсаалт" арга хэмжээнд түргэн оролцож ер бусын аялал хийхийг урьж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |