|
|
||
Да Лянь хот нь Хятадын зүүн хойд Ляо Дүн хойгийн хамгийн өмнөд хэсэгт оршдог, хойд зүгийн хамгийн алдартай далайн эргийн хот юм. Байгалийн үзэмж тогтоц нь янз янз, цэлмэг тэнгэр, цэнхэр далай, хөхөмдөг уулс, мөнгөн чулуу болон далайн тан гээд үзэмж төгс бүрдсэн боомт хот юм. 100 жилийн өмнө, Францын соёлд татагдсан Оросын инженер Парис хотын хот байгуулалтын зураг төслийг гартаа барин Да Ляньд иржээ, түүний мөрөөдөл бол энд "Дорнын Парис"-г байгуулах аж. Эндээс л уг хотын гол онцлог болох төв талбайгаасаа дөрвөн зүг найман зовхист тэлсэн гудамж, өргөн чөлөөг харж болно. Үүнээс гадна Да Ляньд Орос, Японы онцлог бүхий гудамж талбай, барилга маш олон байдаг нь түүх соёлд сонирхолтой олон жуулчдын анхаарлыг татсаар иржээ. Да Ляньд ирэхэд өрнө, дорнын соёлын солилцооны "Их өргөө" мэт санагднам.
Хотын үзэмж
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |