• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чөндү хот

CRI       (GMT+08:00) 2011-05-31 18:34:09

      Чөндү хот бол Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн төв юм.

      Чөндү нь өнө удаан жилийн түүхтэй эртний хот юм. Удаан жилийн турш Чөндү хотын хот байгуулалтын түүхийг МЭӨ 311 он гэж тооцож байжээ, учир нь түүхийн ном сударт тэмдэглэснийг үзвэл, тэр үед хүмүүс тухайн үеийн нийслэл хот Шяньянг дуурайж энэ хотыг байгуулсан гэлцдэг. 2001 онд археологичид Чөндү хотын баруун дүүргээс одоогоос 3000 жилийн өмнөх хуучин хотын буурийг олж, энэ хотын түүхийг хэдэн зуун жилээр цаашлуулсан юм.

      Хэдэн мянган жилийн түүхэн урт хугацаанд, үе үеийн дархад, тариачид, бичгийн хүмүүс, лам хуврагууд Хятадын олон газрын соёлыг энд авчирч, өөрийн шүлэг дуу, зан заншил, төрөл бүрийн амтат идээ ундааг үлдээсэн байдаг бөгөөд энэ нь он жил улиран өнгөрөхийн хэрээр аажмаар Чэндү хотын өвөрмөц онцлог бүхий уламжлалт соёлыг бүрдүүлжээ.

      Чэндү хотод та 2000 мянган жилийн түүхтэй, одоо хүртэл хэрэглэгдэж буй Дү Жянянь усан цахилгаан станцын байгууламжийг олж харах бөгөөд хотын жижиг гудамжнаас ч Сычуань нутгийн эртний торгыг худалдан авч болно, та бас энд нутгийн ший жүжиг үзэж болох бөгөөд хүн олонтой цайны мухлагт цай уунгаа Хятадын жирийн ард иргэдийн амьдралтай танилцаж болох юм.

      Чөндү үнэхээр очиж үзүүштэй эртний сайхан хот билээ.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе