|
|
||
Да лигийн бүтэн нэр нь Да лигийн бай үндэстний өөртөө засах жөү гэдэг, тэр нь Хятадын баруун өмнөх Юнь нань мужид байдаг ба зүүн тийш Ер хай нууртай залган, баруун тийшээ уул нуруугаар хүрээлүүлсэн байдаг. Эндэхийн цаг агаар дулаахан, газар шороо шим сайтай, уул усны өнгө үзэмж олон юм. Нэртэй үзэмжээс дурдвал, Шягуан фэн, Шангуан хуа, Цаншань уулын цас, Ерхай нуурын сар зэрэг болно. Да ли нь бас ч Хятадын баруун өмнө хил дагуух нэлээд эрт нээж хөгжүүлсэн газрын нэг юм, 4000 гаруй жилийн өмнө энэхүү газарт балар эртний оршин суугчид амьдарч байжээ.
Да лигийн орон нутгийн соёл хөгжин цэцэглэж, үндэстний өвөрмөц зан заншлаар баялаг юм. Хэдэн зуун жилийн хугацаанд Юнь наний улс төр, эдийн засаг, соёлын төв тэрчлэн Юнь наний баруун биеийн нэрт хот болсны хувьд бичиг соёлын алдартай хүмүүс олон төрж, түүхийн сурвалж бичгээр ч баялаг байдаг. Тухайн орон нутгийн хүн амын олонх тоог эзлэх бай үндэстний ард түмний соёл боловсролын төвшин өндөр байж, түүхээсээ чадварлаг хүмүүс олон цолгорч, ялангуяа Мин, Чин (14-19-р зуун)улсын үеэс нааш Да ли нь Хятадын түүх соёлын нандин өвд үнэ өртөг бүхий маш олон сурвалж бичиг хангасан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |