• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ханжөү хот

CRI       (GMT+08:00) 2011-05-31 18:54:18

      Ханжөү хот нь Хятадын зүүн өмнөд нутгийн тэнгисийн эрэгт оршдог, байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлалын болоод түүх соёлын нэртэй хот юм.

      Ханжөү хот нь Шихү нууран дах уул, усны үзэмжээрээ дэлхийд алдартай. 700 гаруй жилийн өмнө, Италийн нэрт жуулчин Марко Поло Ханжөү хотыг "Дэлхийн хамгийн сайхан үзэсгэлэнтэй хот" гэж нэрлэсэн байдаг. Он жил улиран одохын хирээр, "Хүний ертөнцийн диваажин" гэсэн сайхан нэрээр эрт эдүгээгийн хүмүүс нэршсэн байдаг.

      Ханжөү хот нь урт удаан жилийн түүх, соёлын арвин баялаг уламжлалтай хот юм. 2200 гаруй жилийн түүх энэ хотод соёлын арвин баялагийн өвийг хуримтлуулжээ. Тэнгистэй хаяа тэрлэн оршдог энэ хотод харийн олон соёл нэвтэрсэн байдаг. Үүнд Хятадын уламжлалт соёлын их олон билэг тэмдэг хуримтлагдсан байдаг, зөвхөн цайгаар жишээлж хэлэхэд, Ханжөү хотод Хятадад хамгийн нэртэй Сихүгийн Лүжин хэмээх цай бий. Торго дурдангаар жишээлж хэлэхэд, Ханжөү хотод Хятадын торгоны музей бий. Ханжөү хотод ирвэл, эртний хүмүүсийн нуурын хөвөөгөөр зугаацан явж байсан мөрөөр алхаж, шүлэг зохиож, зураг зурж болох агаад ардын уламжлалт соёл, ёс заншлын зугаа цэнгээний арга хэмжээ болон сүмийн цуглааныг сонирхож, цаасан шүхэр худалдан авч, бороотой гудамжаар алхалж, Ханжөү хотын иргэдийн соёлыг биеэрээ мэдэрч болно.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе