• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эртний Пин Яо хот

CRI       (GMT+08:00) 2011-06-01 09:09:16

      Пин Яо хот нь 2800 жилийн түүхтэй эртний хот юм, Хятадын умард нутгийн Шань Си мужийн хилд, Бээжингээс 600 километрийн зайтай байрладаг. Пин Яо нь 600 гаруй жилийн турш хотын хэрэм, байшин, хашаа, зээл, гудамж зэрэг олон нийтийн барилгыг хэвээр хадгалж, одоо болтол соёлын энэхүү үнэ цэнэ бүхий барилгын дунд амьдарч, дэлхийн олон орны жуулчид энэ хотыг сонирхон үзсээр иржээ.

      1997 онд, ЮНЕСКО-гийн байгууллага эртний Пин Яо хотыг дэлхийн соёлын өвд албан ёсоор баталгаажуулж, "Дэлхийн өвийн жагсаалт"-д хамруулсан байна. Жил бүр дэлхийн олон орны жуулчид Пин Яо хоттой танилцдаг, тэд аль улиралд очсон ч тус хот өөрийнхөө онцлогийг хадгалсаар ирсэн байдаг. Пин Яо-д жуулчлахаас өмнө Хятадын хан үндэстний түүхийг зохих хэмжээгээр ойлговол бүр сайн, олон эргэлзээтэй асуудлын зангилааг эндээс олж болно. Мөн зургийн аппаратаа сайтар бэлтгэсэн байх хэрэгтэй, энэхүү эртний хотын өнцөг булан бүр нь танд гүн сэтгэгдэл төрүүлэх болно.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе