• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чиндао

CRI       (GMT+08:00) 2011-06-01 09:10:52

      Чиндао Хятадын зүүн хэсэгт байрладаг Шаньдүн хойгийн өмнөд эрэгт, Шар тэнгистэй хиллэж буй умард нутгийн тэнгисийн эргийн аялал жуулчлалын хот юм. Чиндаогийн далайн эрэг нь элсэн тан, том том хад чулуутай хойг, далай дээрх арал зэрэг өвөрмөц үзэмжтэй байдаг . Чиндао гаднын соёлын нөлөөнд ихээхэн автсан. Ялангуяа европын хэв намба бүхий хотын барилга байгууламжийг эдүгээ хүртэл хадгалан үлдээсэн төдийгүй орчин үеийн барилга байгуулалтад ч Европ, Азийн орнуудын элемент цөөнгүй шингэсэн байдаг.

      Чиндао Хятадад нэр алдартай умарт нутгийн далайн эргийн амралтын хот юм. Ялангуяа зуны улиралд нутаг нутгийн хүмүүс энд ирж, номин цэнхэр далайн ус, торгон зөөлөн элсэн дээр эсвэл дарвуулт завь дээр тэнгис дээрх амьдралын цэнгэлийг эдэлдэг. Чиндаод бас нэгэн төрлийн наадам зохиогддогийг энд эс тоочиж болно. Тухайлбал жил бүрийн 8-р сарын хоёрдох долоо хоногоос эхлэн явуулдаг олон улсын шар айрагны наадам юм. Тус наадам 16 хоног үргэлжилдэг бөгөөд та өдөр болгон шар айраг амтархан ууж амралтаа тав тухтай өнгөрүүлж болох юм.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе