|
|
||
Чүй Фу нь Шандун мужийн баруун өмнөд хэсэгт байрладаг, Хятадын эртний агуу их сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч, бичгийн сургаалтны урсгалыг үүсгэн байгуулагч Күнзийн нутаг юм. Бичгийн сургаалтны урсгал нь "хайр энэрэл"-ээр гол үзэл санаагаа болгосон, Хятадын эртний оюун санааны гол урсгал бөгөөд Хятад , Зүүн Ази тэр байтугай дэлхийн дахинд гүн гүнзгий нөлөөгөө үзүүлсэн юм.
Күнзийг хүмүүс "Зи Шэн" буюу "богд эрдэмтэн" гэж хүндэтгэн дууддаг, тэгэхээр түүний унасан газар угаасан ус болох Чүй Фу "Шэн Ди" буюу "Ариун газар" хэмээн аяндаа нэрлэгдсэн байна.
Мянга мянган жилийн турш, хүмүүс их сурталтан Күнзийг хүндэтгэн биширсэн сэтгэлээр энд ирж, дурсан санаж, түүнд мэхийн ёслон мөргөдөг. Эндээс бичгийн сургаалтны соёлын түүхийн ул мөрийг мэдэрч болно.
Чюй Фу нь энэ учраас Хятадын түүхэн дэх хамгийн эртний соёлын нэрт дурсгалт газрын нэг болсон юм. Энд агуу том цар хэмжээтэй, Хятадын хамгийн гурван том барилгын нэг болох (Бээжингийн хааны өвлийн ордон, Чүй Фу дэх Күнзийн сүм, Чэн Дэгийн зуслангийн ордон)Күн Мяо буюу Күнзийн сүм;Хятадын хамгийн том овог аймгийн онгон болох Күн овогтны онгон Күнлин ;"дэлхийн хосгүй сайхан гэр" гэгддэг Күн Фү ордон нь энд байдаг.
1982 онд Чүй Фу нь Хятадын хамгийн анхны түүх соёлын нэрт хотын жагсаалтад хамрагдаж, Күнзийн сүм, Күн овогтны онгон, Күн Фү ордон нь 1994 онд ЮНЕСКО-гийн "Дэлхийн соёлын өв"-д бүртгэгдсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |