|
|
||
Хөх мөрний гурвалжин хойгт байрладаг Шаошин хот бол Хятадын нэрт зохиолч Лү Шүний төрсөн нутаг юм. 4000 гаруй жилийн соёлын өв уламжлалтай, хот болж хөгжөөд 2500 гаруй жилийн соёл иргэншилтэй энэхүү эртний хот "Дорно дахины Венец "гэсэн сайхан нэрийг авчээ. Шаошин нь мөн НҮБ-ын хүн амьдрахад хамгийн таатай хот болон 2008 онд Хятадын хамгийн жаргалтай хотоор шалгарсан байна.
Үзэсгэлэн төгөлдөр Шаошин хотын дундуур голын ус мяралзан урсаж, янз бүрийн хэлбэр дүрстэй чулуун гүүр нь хотын үзэмжинд өнгө нэмнэ. Шаошин хот анхилуун сайхан үнэртэй шар архиараа алдартай. Бороотой өдөр голын хөвөөн дэх бяцхан архины мухлагт саатаж анхилуун сайхан шар архийг шимж суух нь жуулчдын заавал үзэж мэдрэх ёстой жаргал болов уу.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |