• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шямэнь хот

CRI       (GMT+08:00) 2011-06-01 09:20:24

      Шамэнь бол Хятадын зүүн өмнөд нутгийн тэнгисийн эргийн хот билээ. Өнө удаан жилийн түүхтэй Хятадын эртний хотуудтай харьцуулахад Шямэнь хотын түүх тийм ч урт биш ч тус хот соёлын маш их нөөцтэй болжээ.

     19-р зууны дунд үед Хятад улсын хаалгыг Их Британи улс их буутай хөлгөөр нээх үед Шямэнь хот нь Хятадын хамгийн эртний гадаадад нээлттэй 5 хотын нэг болжээ. Дараахан нь Шямэнь хотын харъяан дахь Гү Ланюй гэдэг арал барууны орнуудад колоничлогдож, гадаадын шашин суртлаач, консул, худалдаачид уг арал дээр янз бүрийн загварын барилгыг барьснаар уг арлыг "Түмэн орны архитектурын музей" ч гэж нэрлэдэг.

     "Түмэн орны архитектурын музей" гэсэн нь хэтрүүлж нэрлэсэн хэдий ч уг арал дээр хоёр янзын соёлын өнгө аястай музей байна. Энэ нь нь Европ, Америкийн эртний төгөлдөр хуурын музей, нөгөөх нь дэлхийн баян хуурын музейн барилга юм. Тус хоёр музейд тус бүр 100 орчим төгөлдөр хуур болон хэдэн арван баян хуурыг хадгалсан байдаг.

     Үүнээс гадна, Гү Ланюй нь Хятададаа төгөлдөр хуурын тоогоор нэлээд дээгүүрт орно. 2 километр квадрат хүрэхгүй арал дээр 10 мянга гаруй хүн амьдарч байгаа мөртлөө 500 гаруй төгөлдөр хуур байдаг. Үүнд музейд хадгалагдаж буй төгөлдөр хуурыг оруулж тооцоогүй юм. Иймээс Гү Ланюй арлыг "Төгөлдөр хуурын арал" хэмээн нэрийдэж, түүнчлэн эндээс маш олон төгөлдөр хуурчид төрсөн байна.

     Шямэнь хотод мөн хотынхоо нэрээр нэрлэгдсэн их сургууль байдаг бөгөөд сургалтын түвшин нь нэлээд өндөр, оюутны хотхон нь ч Хятадын хамгийн гоё үзэмжит сургууль хэмээн нэрлэгддэг.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе