|
|
||
Янжоу хот бол Хятадын өмнө зүгийн аялал жуулчлалын үзэсгэлэнт хот юм. Хөх мөрөн болон ЖинХан голын уулзвар дээр энэ хот байрладаг. 1000 гаруй жилийн өмнө, Янжоу хотнь дорно дахины нэртэй хот байсан юм. 300 жилийн өмнө, Янжоу хот өмнө байгаагүйгээр хөгжин цэцэглэж, Хятад улсын 8 дах том хот болсон бөгөөд хотын хүн ам нь 500 мянгаас давж, 18-р зууны сүүлч, 19-р зууны эхээр дэлхийн 10 том хотуудын нэг болжээ.
2500 жилийн урт удаан гэрэлт түүхтэй соёл нь энэ хотод нэлээд олон түүхийн дурсгалт зүйлсийг үлдээн өгчээ. Хятадын хамгийн эртний гол, Хан, Сүй гүрний эзэн хааны бунхан, Тан, Сүн гүрний эртний хотын буурь, Хятадын өмнө ба умард зүгийн нутгуудын онцлогийг уялдуулсан цэцэрлэгт хүрээлэн, хуучны гудамж болон орон сууц зэрэг болно. Янжоуд очвол цэцэрлэгт хүрээлэнд сэрүүцэж болно, бас усан онгоцонд сууж Янжоу хотын үзэсгэлэнг гайхан биширч болно. Бас Янжоугийн музейд очиж түүхийн эх сурьалжийг ч хайж болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |