|
|
||
Ши Ань хот бол Хятадын баруун хойд нутагт байрладаг, эрт үед Чан Ань хэмээгддэг байсан Хятадын түүхэнд хамгийн олон жил олон гүрэн төрийн нийслэл байсан, хамгийн том нөлөөтэй хот байсан бөгөөд Ром, Каир болон Афин зэрэг гурван хоттой зэрэгцэхүйц дэлхийн эртний соёл иргэншилт дөрвөн том хотын нэг гэгддэг билээ.
Ши Ань хотыг манай тооллоос өмнөх 12-р зууны үед байгуулж, 21 вант гүрэн болон засаг төр энд нийслэлээ байгууж байжээ. Жөү, Чинь, Хань, Тан зэрэг Хятадын эртний түүхэн дэх хамгийн хөгжингүй дөрвөн гүрэн бүгд Ши Ань хотыг нийслэлээ болгосон байдаг. Баялаг сайхан түүх соёлын өв нь Ши Ань хотыг "Байгалийн түүхийн музей" гэх сайхан нэр алдрыг хүртээж, "Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор " нь"Дэлхийн 8 том гайхамшиг"-ийн нэг билээ. Ши Аны эртний хотын цайз хэрэм нь дэлхий дээр өнөөг хүртэл хамгийн бүрэн бүтэн, угийн хэлбэрээрээ хадгалагдсан олдвор юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |