• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гүйлин хот

CRI       (GMT+08:00) 2011-06-01 09:28:20

      Гүйлинь хот нь Хятадын Гуанши мужийн жуан үндэстний өөртөө засах районы зүүн хойд хэсэгт оршдог, өвөрмөц кастын газрын гадаргуут тогтоцтой, Лижян мөрний хоёр эргийн үзэсгэлэнт байгалийн өнгө төрхөөрөө эртнээс нааш "Уул усаараа дэлхийд хосгүй" гэсэн сайхан нэр алдрыг хүртсэн байна. Жуулчид эндэхийн өндөр уул, хад асга, доошоогоо асгаран урсах хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнд хорогдон саатаж, жуан, мяо, яо зэрэг олон үндэстний зан заншилд татагдана.

      Уул, ус тэгширсэн Гүйлин хот мөн олон ч авьяаслаг хүмүүсийн онгодыг хөглөсөн газар. Хоёр мянга гаруй жилийн турш түг түмэн бичгийн хүмүүс, уран бүтээлчид эндхийн өвөрмөц тогтоцтой уул усыг магтан дуулсан их олон бадаг, шүлгүүд тэрлэсэн байдаг юм. Эндэхийн уул усны хоорондох хоёр мянга гаруй чулуун сийлбэр, хадан зураг нь эртний үзэсгэлэнт газар нутгийн соёлын өв хөрөнгийг улам баяжуулжээ.

     Хятадын Сүй, Тан гүрний үеэс Гүйлин хот нь аялал жуулчлалын нэртэй газар байжээ. Одоо Гүйлин хот нь хятад хүмүүсийн хамгийн түрүүнд жуулчлах дуртай хот болсон бөгөөд гадаадын жуулчдын сонирхлыг ч хамгийн их татдаг Хятадын аялал жуулчлалын хотуудын нэг болсон байна.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе