• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"2011 оны Хятадын хотуудын жагсаалт" арга хэмжээ 20 гаруй хотын нэрсийн жагсаалтыг нийтэлснээр сүлжээ ашиглагчдын санал хураалт эхлэв

CRI       (GMT+08:00) 2011-06-13 15:14:25

      Олон улсын интернет сүлжээний мэдээ

     Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, соёлын яам болон аялал жуулчлалын үндэсний газрын санаачилгаар, Хятадын олон улсын радиогийн интернет сүлжээнээс зохион явуулсан "2011 оны Хятадын хотуудын жагсаалт- дэлхийн сүлжээ ашиглагчдын сонгосон Хятадын түүх соёлын нэрт хотууд"-ын арга хэмжээ 6-р сарын 1-ний өдөр 20 гаруй хотын нэрсийн жагсаалтыг нийтэлсэн байна. Хоёр сар гаруй үргэлжлэх Хятадын түүх соёлын нэрт хотуудыг шалгаруулах сүлжээ ашиглагчдын ажиллагаа албан ёсоор ийнхүү эхэллээ.

     "2011 оны Хятадын хотуудын жагсаалт"-ыг шалгаруулах баримжааны дагуу, мэргэжилтнүүд шат бүрийн шалгаруулалтаар Хятадын онцлогтой түүх соёлын 20 гаруй хотуудыг нэр дэвшүүлэх юм. Эдгээр нь Бээжин, Чэнде, Чэньдү, Дали, Далянь, Гуанжөү, Гүйлинь, Канжөү, Жин-де суурин, Лхас, Наньжин, Пэнё, Чиндао, Чюйфү, Шаошин, Түлүфан, Шиань, Шятэнь, Янжөү болно. Эдгээр хотууд нь ирэх хоёр сарын хугацаанд олон улсын интернет сүлжээний олон хэлний, хилийн чанадын нэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин, дэлхийн сүлжээ ашиглагчдын саналыг авах юм.

     Арга хэмжээний үеэр дотоод гадаадын сүлжээ ашиглагчид үйл ажиллагааны албаны ёсны сүлжээ-олон улсын интернет сүлжээнд холбогдож, "2011 оны Хятадын хотуудын жагсаалт"-ыг олон хэлний веб сайтад (http:chinesecity.cri.cn/) мессеж болон сүлжээний санал хураалтын хэлбэрээр өөрийн сонгосон Хятадын түүх соёлын хотыг нэрлэх юм. 7-р сарын 31-ний өдөр зохион байгуулагч тал сүлжээний санал хураалтын дүнг үндэслэн, шалгарсан 10 хотыг нийтлэх бөгөөд " сүлжээ ашиглагчдын дэвшүүлсэн Хятадын түүх соёлын нэрт хот"-ын нэрийг олгох юм.

     "Хятадын хотуудын жагсаалт" арга хэмжээ бол Хятадын олон улсын радиогийн интернет сүлжээний үзэл санааны дагуу бий болгосон нэр хүндэт брэндийн арга хэмжээ болно. Ноднин дэвшүүлсэн "2010 Хятадын хотуудын жагсаалт- сүлжээ ашиглагчдын санал хураалтаар сонгосон Хятадын аялал жуулчлалын хот" арга хэмжээ нь таван их тивийн зуу гаруй орныг хамарч, санал хураалтад оролцсон гадаадын сүлжээ ашиглагчид бараг арван хэдэн саяд хүрч, хилийн чанадын 43 хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтаар энэхүү арга хэмжээнд оролцсон юм. Зарим орны засгийн газрын албаны хүн, Хятадад суугаа консулын газар, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлагатан, тэрчлэн арга хэмжээнд оролцсон сүлжээ ашиглагчид "Хятадын хотуудын жагсаалт" арга хэмжээнд өндөр үнэлгээ өгсөн бөгөөд тус арга хэмжээ нь гадаадын хүмүүс Хятадыг ойлгоход чухал зам суваг нээж өглөө гэж үзжээ. \Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе