|
|
||
CRI Онлайн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, Соёлын яам, Аялал жуулчлалын үндэсний газрын заавраар Хятадын Олон Улсын Радиогийн зохион байгуулсан "2011 оны Хятадын хотуудын жагсаалт-дэлхийн сүлжээ ашиглагчдын сонгосон Хятадын соёлын нэрт хотууд" ажиллагаагаар удалгүй нэр дэвшсэн 20 хотыг нэрлэж, дэлхийн олон газар байгаа сонсогчид мессеж, интернет сүлжээ зэргээр саналаа өгч нэрт хотыг сонгон гаргах юм.
Саяхан тус ажиллагааны шүүгчдийн багийн гишүүн, Хятадын Олон улсын аялал жуулчлалын агентлагийн ерөнхий корпорацийн дэд захирал Лю Ү-шюн манай сэтгүүлчид ярилцлага өглөө. Тэрээр хэлэхдээ, тус үйл ажиллагаа Хятадын хотууд дэлхийд танигдаж, даян дэлхийтэй алхаагаа нэгтгэхийг урагшлуулна гэжээ.
Лю Ү-шюнгийн үзэж байгаагаар, Хятадын соёлын нэрт хот болсны хувьд өнө удаан жилийн түүх ба соёлын баялаг хуримтлалыг зэрэг бүрдүүлсэн байх ёстой. Нэг хот суурин орчин үеийн байгуулалт, хөгжлийн явцдаа өөрийн уламжлалт соёлын өвөрмөц онцлогоо хадгалах хэрэгтэй, үүнд юуны өмнө эртний барилгыг хамгаалж, эртний хотын дүр төрхөө хэвээр хадгалах явдал юм. Дараа нь уугуул оршин суугчдын зан иргэншлийг уламжлан хөгжүүлж, иргэдийн амьдралын арга хэлбэр болон эртний зан заншил, соёлын үйл ажиллагааг нэгтгэх хэрэгтэй юм гэжээ.
Тэрээр соёлын нэрт хот гэхээр Бээжин, Ши-Ань зэрэг эртний төр гүрний нийслэл хот байхаас гадна мөн Ли Жян, Пин Ё зэрэг дэлхийн соёлын өвийн жагсаалтад хамрагдсан эртний хот суурин багтаж, "2011 оны Хятадын хотуудын жагсаалт" нь Хятадын хот сууринг дэлхийд таниулахад маш их тустай юм гэлээ. Хятадын хотуудаас дэлхий дахинд танигдсан нь тийм ч олон биш, тэдгээр өнө удаан жилийн түүхэн уламжлалтай соёлын нэрт хотуудыг ч дэлхийн олон орны хүмүүс цөөхөн мэддэг. Ийм нөхцөлд "2011 оны Хятадын хотуудын жагсаалт" үйл ажиллагаа нь Хятадад ирж байсан хүмүүсийг багтаасан гадаад орнуудын сүлжээ ашиглагчдаар Хятадын соёлын нэрт хотыг сонгуулж, эдгээр хотуудын дэлхий дахинд таниулах явцыг урагшлуулах явдал юм гэжээ.
Хятадын хот сууринг хэрхэн дэлхийн олон орны хүмүүст таниулах тухай Лю Ү-шюн өөрийн саналаа ярьсан байна: Үүнд нэгд, түүх соёлын дурсгалт зүйлсийг сайтар хамгаалах, барилгын дүр төрхийг хүч тавин хамгаалахаас гадна, мөн усны нөөц баялгийг хамгаалах ажлыг сайтар хийх хэрэгтэй. Дэлхийн соёлын нэрт хот болохын хувьд бохир усыг цэвэрлэх ажлыг сайн хийх хэрэгтэй бөгөөд бохирдолгүй хот байгуулах зорилт тавьж ажиллах хэрэгтэй юм. Үүнээс гадна хот тохижилт, хотын эрүүл мэндийг түлхүү анхаарах ёстой. Хоёрт, оршин суугчид хэдийгээр гадаадын иргэнд маш дотно, хүндэтгэлтэй ханддаг хэдий ч зарим хэлбэр,аргачлал дутмаг байдгийг өөрчлөх хэрэгтэй. Иймээс цэцэрлэгээс аваад дунд сургууль хүртэл бүгд энэ талаарх хичээлийн агуулгыг нэмэгдүүлж, хотын иргэд гадаадын жуулчдыг хүлээж авах арга барил эзэмших хэрэгтэй. Хамгийн сүүлд, зарим нөхцөл боломж сайтай хотууд дэлхийн соёлын өвийн жагсаалтад хамрагдах өргөдөл дэвшүүлэх хэрэгтэй, ингэвэл дэлхийн улс орнуудын жуулчдын сонирхлыг ихээр татаж чадна гэж тэрээр онцолсон юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |