|
|
||
CRI Онлайн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, Соёлын яам, Аялал жуулчлалын үндэсний газрын заавраар Хятадын Олон Улсын Радиогийн зохион байгуулсан "2011 оны Хятадын хотуудын жагсаалт-дэлхийн сүлжээ ашиглагчдын сонгосон Хятадын соёлын нэрт хотууд" ажиллагаагаар удалгүй нэр дэвшсэн 20 хотыг нэрлэж, дэлхийн олон газар байгаа сонсогчид мессеж, интернет сүлжээ зэргээр саналаа өгч нэрт хотыг сонгон гаргах юм. Саяхан шүүгчдийн багийн гишүүн, Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн дарга Дай Бин CRI Онлайнд ярилцлага өгсөн байна.
"2011 оны Хятадын хотуудын жагсаалт" үйл ажиллагаа Хятадын соёлын нэрт хотын олон улсын брэнд бий болгоход ихээхэн ашигтай юм. Юуны өмнө Хятадын Олон Улсын Радиогийн дэлхий дахин дах нэр нөлөөнд түшиглэн хотынхоо нэр хүндийг өсгөж болно. Хоёрт, хотууд уг арга хэмжээнд оролцсоноор олон улсын үзэл ойлголтон доор өөрийгөө дахин ойлгож, статусаа тогтоож болох юм. Эцэст нь хотууд уг арга хэмжээнд оролцон өөрийн сул талаа ойлгож, бусад хотоос суралцах боломжтой. Энэхүү явцад өөрийн дүр төрх, байр сууриа тасралтгүй дээшлүүлж болно гэж тэрээр үзэж байна.
Хятадын соёлын нэрт хотууд гүн зузаан түүхийн ул мөр, оршин амьдрахад тааламжтай орчин, зочломтгой ард иргэдтэй байх хэрэгтэй юм. Соёлын нэрт хотууд өөрийн хөгжлийн явцдаа өвөрмөц онцлогоо хадгалж, түүхийг хүндэтгэхийн зэрэгцээ оршин суугчдын ирээдүйн амьдралын арга хэлбэрээ сонгох явдлыг хүндэтгэж, ирээдүйд чиглэсэн орчин үеийн хот байгуулах хэрэгтэй гэж Дай Бин хэлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |