|
|
||
Шүүгчийн тусгай сурвалжилга · Гадаадын мэрэгжилтэн Тан Юнь : Хятадын хотууд "Жижиг Нью- Йорк" битгий болоосой гэж хүсч байна
Хятадын Олон улсын радиогийн веб мэдээ: Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба, Хятадын соёлын яам болон Хятадын үндэсний аялал жуулчлалын газрын удирдлаган дор Хятадын олон улсын радиогийн сайтаас зохион байгуулсан "2011Хятадын хотуудын жагсаалт – дэлхийн сүлжээ ашиглагчдын танилцуулсан Хятадын соёлын нэрт хот" интернет арга хэмжээнээс эхний ээлжид шалгарсан 20 хотын нэрсийг гаргасан байгаа бөгөөд санал оруулах ажиллагаа ид явагдаж байна. Сүүлийн үед энэ арга хэмжээний шүүгчдийн хэсэгт багтан ажилласан цорын ганц гадаадын хүн, Хятадын олон улсын радиогийн Итали хэлний редакцийн гадаадын мэргэжилтэн Тан Юнь олон улсын сайтын тусгай сурвалжлагыг хүлээн авч, гадаад хүний хувиар Хятадын соёлын нэрт хотын тухай үзэл бодлоо илэрхийлжээ.
Соёл нь амьдралын нэгэн арга хэлбэр юм гэж Тан Юнь үздэг. Хятадын зонхилох нутгаар аялж байсан Итали хүний хувьд, тэрээр Бээжингийн Ху Тун буюу мухар гудамж, Шанхайн Ши Кү Мэнийг сайн мэддэг. Шао Шинд өмнөд нутгийн амьдралтай танилцаж байсан бол Кай Фэнд , "Чин мин шан хэ тү" буюу "Ханш нээх өдөр нийслэл хотоор аялсан"зурагт зурагласан байдлыг биеэрээ мэдрэхийг хүсдэг. Тан Юнь Хятадын соёлын нэрт хотын байдлыг сайн ойлгоно: Си Ань, Бээжин, Чэнду, Гуанжоу, Ханжю, Сужоу гээд ...... Бас Хятадын үндэстний цөөнхийн нутаг, Шинжяны Кашгар, Төвдийн Лхасыг хэлж байлаа. Тан Юнь Хятадын зарим хүний очоогүй газрыг ч сайн мэднэ, жишээлбэл Төвдийн Жя Зи, Шаньши мужийн Хань Чэн, Шань Си мужийн Чи Коу зэрэг...... Тэрхүү үндэстний цөөнхийн өвөрмөц онцлог болон Сүн Мингийн үеийн хуучин барилгууд нь түүнд гүн сэтгэгдэл үлдээжээ.
Соёлын нэрт хот болсны хувьд, соёлын өвийг хамгаалах нь хамгийн чухал юм, энэ удаагийн хотын жагсаалтын шалгаруулалтад "амьд соёлын өв" нь таван шалгуурын доторх гол шалгуур нь болжээ. Хуучин барилга, хуучин зээл гудамжийн дүр төрхийг хадгалж, хотын төвийн гадна дүүрэг хот байгуулахаар хөгжлийн шаардлагыг ханган, хотын бүтэц болон түүхийн үлдэгдлийг эвдэхгүй байхыг Тан Юнь санал болгожээ. Хотын соёлын өвийг хамгаалахад худалдааны зарим ашиг боломжийг хохироох нь дамжиггүй, энэ нь боломжийн юм. Эдгээр соёлын өвийг өндөр том давхар байшингаар орлуулбал соёлын үндэсийг алдагдуулж, хамгийн их харамсалтай хэрэг болно гэж тэрээр үзжээ.
"2011 хотын жагсаалт" нь дэлхийн сүлжээ ашиглагчдын оролцсон, дэлхийд Хятадын соёлын нэрт хотыг танилцуулах арга хэмжээ болно, энэ нь гадаадын хүмүүсийн Хятадын хотуудын талаар ойлголттой болоход ашиг тустай юм гэж Тан Юнь үзжээ. "Хотын орон нутгийн онцлог шинжийг хадгалах " нь түүнийг сурвалжлахад хамгийн олон дурдагдсан үг юм. Хятадын хотууд "Жижиг Нью- Йорк" битгий болоосой, мөн Голланд, Итали маягийн байшин, орон сууц барихгүй байхыг тэрээр хүсчээ. Өөрийнхөө хотын онцлогийг хадгалсан байдал л хүмүүсийн сонирхлыг татаж чадна. "Орон нутгийн онцлог" нь Хятадын соёлын олон талт чанарын баталгаа , хотын хамгийн том өв хөрөнгө болно гэж Тан Юнь хэлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |