|
|
||
—Хятадын үндэсний аялал жуулчлалын газрын ерөнхий зохицуулах хэлтсийн дарга Жан Жяньжүн
CRI онлайн мэдээ: Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, соёлын яам болон үндэсний аялал жуулчлалын газраас удирдаж, CRI онлайнаас зохион байгуулсан "2011 он Хятад улсын хотуудын жагсаалт—интернет сүлжээ ашиглагчдын дэлхийн иргэдийн таашаан танилцуулсан Хятадын соёлын нэрт хотууд" интернет санал хураалт эхэлснээс хойш, олон салбарынхны анхаарлыг татсан байна. Саяхан уг үйл ажиллагааны мэрэгжилтэн шүүгчдийн гишүүн, аялал жуулчлалын үндэсний газрын ерөнхий зохицуулах хэлтсийн дарга Жан Жяньжүнг CRI онлайны сурвалжлагч сурвалжилсан юм.
Аялал жуулчлалын үндэсний газрын ерөнхий зохицуулах хэлтсийн дарга Жан Жяньжүн хэлэхдээ, хот болон хотын иргэд нь үйлчлэх, үйлчлүүлэх харилцаа холбоотой юм. Хотын иргэд бол хотын эзэн, хот нь хотын иргэдэд нийтийн үндсэн үйлчилгээгээр хангах цогцолбор байх юм гэжээ.
Хотыг удирдагчид нь олон нийтийн үйлчигээний бодлогыг тогтоон хэрэгжүүлж, хотын иргэдэд орон сууц, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ажил сурлага зэрэг тэдэнд шаардлагатай үйлчилгээгээр хангах хэрэгтэй юм. "Хот болон хотын иргэдийн харьцааг томоор авч үзвэл, улс орон болон иргэд, багаар авч үзвэл, гэр бүл болон гэр бүлийн гишүүд хоорондын харьцаатай төстэй юм" гэж тэр хэллээ.
Соёлын нэрт хот нь юуны өмнө соёлын гүн өв баялагтай байх ёстой бөгөөд энэ нь юуны өмнө хотын эзэн тухайлбал хотын иргэдийн өдөр тутмын амьдрал болон оюун санааны хэв төрхөөр илэрч байдаг. Хотын соёл нь олон талт чанартай, хүмүүс Чэндү хотод юм уу эсвэл Ши-ань хотын алинд нь хүрсэн ч, тэндэхийн иргэдийн амьдралаас тухайн газрын өвөрмөц онцлог бүхий соёлыг мэдрэх юм. Орчин үеийн болох хөгжлийн явцдаа соёлын онцлог талыг хэрхэн хадгалах талаар Жан Жяньжүн хэлэхдээ, хамгийн чухал нь хотын онцлогыг хадгалан, "Нэг хот, нэг бүтээгдэхүүн" буюу өөрөөр хэлбэл хот болгон өөрийн гэсэн онцлогтой байх ёстой, ингэвэл сая нийтлэг хот байгуулалтын явцад өөрийн соёлын генээ алдахгүй байж чадна. Энэ утгаараа "2011 он-Хятад улсын хотуудын жагсаалт"-ын шалгаруулалтын хэмжүүрийн нэг—"Амьд соёлын өв" нь тун чухал болж байна гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |