• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хутон

CRI       (GMT+08:00) 2011-09-19 10:50:34

     Та Бээжин хотоор саатах болвол баруун дүүрэг болох Дүнчэн дүүрэгт байрлах Шы Шахай түүх дурсгалын газраар заавал ороод гараарай.

      Өдрөөр биш цагаар хөгжиж буй Бээжин хотод зай завсаргүй үргэлжлэх орчин үеийн барилгууд дунд эртний түүхт дурсгалын хотоо бүтнээр нь авч үлдсэн нь үнэхээр бахдам.

       Миний бие буудлаасаа гараад автобусаар 30 орчим минут яваад хуучны түүхт хотод хүрч ирлээ. Энд буунгуут л танд эрт үеийн хаадын амьдарч ажиллаж байсан ордон, цэцэрлэг, цэнгээний газар, нуур, эртний ардуудын амьдарч байсан газруудыг хараад хэдэн мянган жилийн өмнөх үед ирсэн мэт сэтгэгдэл төрж өөрийн эрхгүй хурдхан шиг л танилцах хүсэл маань намайг улам яарууллаа.

       Эхлээд энд буунгуут хүн тэрэгнүүд тосон авч эртний хотын ард иргэд амьдардаг байсан ХУТОН (ХУТОН гэдэг нь ХУДАГ гэсэн Монгол үгнээс гаралтай. Хятад аялгаар дуудагдсаар байгаад өдгөө ХУТОН гэдэг дээр тогтоод байгаа ) гудамж руу чирэн явлаа. Хутон гудамж нь машин зөрөх боломжгүй нарийхан гудамжтай. Зарим гудамж нь бүр хүн зөрөх зайгүй шахам нарийхан байдаг билээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе