|
|
||
Өнөөдөр 2011 оны 9 дүгээр сар 21-ний өдөр. Өглөө Чөндүгээс нисээд 14 цагт Нанжинд хүрэлцэн ирлээ. Наньжин хот Хятадын зүүн хэсэгт, Хөх мөрний доод урсгалд байрладаг ба Ши Ань, Бээжин, Лүөян хоттой зэрэгцэн "Хятадын дөрвөн том эртний нийслэл"-ийн нэг хмэээн үздэг байна.
Нанжинд гадаадын сэтгүүлчид биднийг угтан авч өөрийн хотын түүх соёлыг танилцуулсан хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Уг хэвлэлийн бага хурал 1 цаг 30 минут үргэлжлэв.
Буудалдаа хүрэлцэн ирсний дараа оройн хоолонд ороод гарч ирэхэд гадаадын сэтгүүлч нарт зориулан Хятадын цайны урлагийг танилцуулахаар боллоо.
Хятадын ард түмэн тvлш, будаа, тос, давс, жян, цуу, цайг өдөр тутмын хэрэглээнд байх ёстой долоон зүйлхэмээн үздэг. Үүн дотроос цайг бэлтгэх болон хэрэглэх үйлдэл нь өөрөө маш гүн гүнзгий урлаг болон хөгжсөн байна.
Цайны урлаг нь Хятадын ёслол хүндэтгэлийн соёлын нэг билээ. Хятадууд цайг хэрэглэж эхэлснээс хойш 4000 гаруй жил болсон ба Манай эриний 780 онд, Тан улсын Цайны мэргэжилтэн Лу Юй цай тарих, цай хийх, цай уух туршлагуудыг нэгтгэж судалж Хятадын цайны тухай анхны ном болох "Цайны судар" –ыг гаргаж байжээ.
Бидний буусан зочид буудлын хашаанд нэгэн үзэсгэлэнт сайхан нууртай. Энэ нуурын голд тусгайлан зассан "Цайны гэр" байх бөгөөд түүн рүү нарийхан гүүрээр дамжин очилоо.Эргэн тойрон маш үзэсгэлэнтэй байгалиар хүрээлэгдсэн байх бөгөөд намуухан ая эгшиглэн, гадаа зөөлхөн салхилсан сайхан үдэш байлаа.
Биднийг угтан авч тусгайлан зассан цайны ширээнд суулгав. Хөтлөгч гадаадын сэтгүүлчдийг Нанжин хотод хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж Хятадын соёлын салшгүй нэг хэсэг болох цай урлагийг харуулсан үзүүлбэрийг үзэж сонирхохыг хүслээ. Тайзан дээр үзэсгэлэнт бүсгүйчүүд гарч ирэн цай хэрхэн бэлтгэх ёслолыг хийж сонирхууллаа.
Хятадын цайны урлагыг Чин гүрний Цянь Лун /1736- 1795/ хааны үед нарийн ёс заншилтай болгосон хэмээн үздэг байна. Цянь Лун хаан өөрийн тусгай цайны талбайтай байсан бөгөөд түүндээ 14 настай, үзэсгэлэнт онгон охидуудыг ажиллуулдаг байсан бөгөөд эдгээр охид үүрийн туяа цайны навчин дээр тусахтай зэрэгцэн ургаж буй цайны навч бүрийг өлөн шүлсээрээ норгон усалдаг байжээ. Цянь Лун хаан олон төрлийн цайны нарийн хэрэгслийг бүтээлгэж, цайны магтаал, шүлэг, дууг зохиолгож нарийн ёс, хүндэтгэл үйлдэн хүртдэг гэнэ. Цай уух цагаас нь багахан хоцроох төдийд л хаан маш ихээр хилэгнэн уурлаж, ёс алдсан албатаа хатуу чанга шийтгэдэг байжээ. Цянь Лун хаан 88 насандаа өөд болсон бөгөөд ингэж урт насалсны ач бол цайны нууц байсан байсан хэмээн үздэг байна.
Цайны урлагийн үзүүлбэрийн дараа эдгээр охидууд гадаадын сэтгүүлчдийн ширээн дээр очин хүн бүрт тусгайлан цайны урлагийг зааж өгөв.
Хятадад эртний бичгийн түшмэд ноёд зочиддоо гэртээ хүндэтгэн угтан авахдаа өөрийн гараар цай бэлтгэн дайлж чин сэтгэлийн яриа өрнүүлдэг байсан уламжлалтай. Цайг урлагийг зөвхөн тусгайлан бэлдсэн хэрэгсэлүүдийг ашиглан өвөрмөц нарийн дэс дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ. Эхлээд аягандаа 1/3 орчим халуун ус хийж аягуудыг зайлж цэвэрлэнэ. Дараа нь цайгаа задлан халуун усанд хийж хандлаад өмнөө байгаа аягуудад нар буруу тойруулан хийнэ. Энэ зочид болон найз нөхдөө гэртээ цайны ёслолд хүндэтгэн урьж байна гэсэн үг. Үүний дараагаар гурван хуруугаараа чимхэн "Цай ууна уу" хэмээн хэлэн хүндэтгэлтэйгээр зочиддоо өргөн барина.
Та цайг гардаж авангуутаа байрласнаа илэрхийлнэ. Цайг уухад бас нарийн дэс дараалалтай. Эхлээд та цайгаа үнэрлэнэ. Цайг уухын өмнө урдаа барин уухынхаа өмнө харах ёстой. Ууж дууссаны дараа мөн аягаа бас үнэрлэээд ширээн дээрээ тавина.
Хятадын өргөн уудамд нутагт газар бүр өөрсдийн онцлогоос шалтгаалан төрөл бүрийн цайнд дуртай байдаг байна. Тунгалаг цай, ногоон цай, улаан цай, ү лүн цай гэх мэт төрөл зүйлүүд нь үргэлжлэх бөгөөд ногоон цай гэхэд л хэдэн арван янзын сонголттой.
Тэргэл сарны дор хятадын үндэсний хөгжмийн намуухан аянд, үзэсгэлэнт бүсгүйчүүд бүжиглэж буй мэт уян налархай хөдлөн цай аягалах тэр л үед эрхэмсэг оршихуй дор дотоод сэтгэлийн амар амгаланг олж чин сэтгэлийн яриа өрнүүлэх халуун дулаан орчин бүрэлддэг мэт санагдана.
Ёслолын арга хэмжээ дуусахад гадаадын сэтгүүлч бүрт Хятадын цайны хэрэглэгслүүд болон ногоон цайны хамт өгч нутагтаа очин дотны хүмүүстээ өөрсдийн гараар бэлтгэн дайлахыг хүсэн гардууллаа. Цаг хэдийнээ 22 цаг болсон байсан бөгөөд бүгд сайхан амрахыг бие биедээ хүсэцгээн өрөө өрөөрүүгээ явцгаалаа./Ү.Ихмандал/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |