• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын гар урлал-Ялтсан алт

CRI       (GMT+08:00) 2011-09-27 17:14:28

     Хятад улсын засгийн газраас эрт дээр үеэс уламжлагдан ирсэн соёлын өвийг сахин хамгаалах хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавин ажилладаг. Үүний нэг болох нимгэн алт үйлдвэрлэх уламжлалт эртний гар урлалыг онцгой анхаарч хөгжүүлэхийг Нанжин хотын удирдлагад үүрэг болгосон байна.

     Хятад улсын хэмжээнд нимгэн алтны үйлдвэр 110 орчим байдаг бөгөөд үүний 87 ширхэг үйлдвэр нь Нанжин хотод байрладаг юм байна. Эдгээр үйлдвэрүүд хотын захын нэгэн хороололд бүгд байрлах бөгөөд энд нийтдээ 3500 орчим хүн ажиллаж байна. Нимгэн алтыг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хийх боломжгүй бөгөөд үйлдвэрлэлийн бүхий л үе шат гар аргаар явдаг онцлогтой.

     Энэхүү гаргаж авсан гар аргаар боловсруулсан алтаар бүхий л металлыг бүрэхэд ашиглах бөгөөд мөн тансаг зэрэглэлийн хоол хүнс, архинд хольж хэрэглэдэг байна.

     Ингээд та бүхэнд нимгэн алт хийх технологийг илүү ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор үе шат бүрийн зургийг хавсаргая.

     1.Алтаа эхлээд хайлуулан гулуузан хэлбэртэй болгоно.

     2.Түүнийгээ тусгай бат бөх олон давхаргатай цаасанд ороон хоёр хүн урт туузан хэлбэртэй болтол нь давтана.

     3.Урт туузан хэлбэртэй болсон алтаа халуун зуухаар гаргаж бэхжүүлнэ.

     4.Бэхжүүлсэн туузан алтыг ижил хэмжээтэйгээр ороож цаасны хутгаар зүснэ.

     5.Ижил хэмжээтэй дөржилсөн алтыг хэмжиж тэгш тоогоор багцална.

     6.Багцалсан алтаа маш жижиг болгон хуваагаад нэг бүрээр нь тусгаарлан давхарлан өрнө.

     7.Ингэж багцалсан алтыг дахин давтуулахаар явуулна. Энэ удаа давтахдаа арай хүчтэй давтагч машинаар цохиулна. Ингэхдээ заавал хүний оролцоотойгоор хийдэг байна.

     8.Давтагч машинаар цохиулсан алтуудыг энд шалган шаардлага хангах алтыг бүр том тусгаарлагчаар тусгаарлан дахин багцалж давтуулахаар дахин буцаан явуулна.

     9.Одоо алт маань маш зөөлхөн салхи гарах төдийд л хийсчихмээр маш нимгэн өд шиг хөнгөн болсон байна. Тиймээс энэ шатанд зөвхөн өд ашиглан шаардлага хангах алтуудыг савлах хэсэг рүү тусгаарлан багцлаад явуулна.

     10.Сүүлчийн хэсэгт модон зүсэгчийг ашиглан алтыг ижил хэмжээтэй дөрвөлжилж зүсэн савлана. Мэдээж энэ хэсэгт мөн адил гологдол бас гарна.

     11.Ийнхүү маш олон шалгуурыг даван гарч ирсэн бүтээгдэхүүн маань сая нэг худалдаанд гарахад бэлэн боллоо.

      Аан бас нэмж сонирхуулахад энэ технологийг ашиглан хөнгөн цагаан, зэсийг ч бас ингэж боловсруулдаг байна.

      Хятад улс нь энэ брэнд алтан бүтээгдэхүүнээрээ дэлхийн экспортын 60 хувь, хөнгөн цагаан болон зэс бүтээгдэхүүний 90 хувийг дангаараа эзэлдэг.

      Бид төдийлөн анзаардаггүй боловч эргэн тойронд энэ технологийг ашиглан бүтээсэн гайхамшигт зүйлстэй байнга тааралддаг билээ. Та гэсэн эргэн тойрноо нэг ажиглан хараарай. \Ү.Ихмандал\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе