НYБ-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан тєлєєлєгчєєрєє дамжуулан мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, БНАСАУ, Японы дээд удирдагчдын яриа хэлэлцэл нь цагтаа болсон хvмvvсийг зоригжуулма vйл явдал боллоо. Энэ нь хоёр талын хооронд оршиж байгаа бэрхтэй асуудлуудыг зохицуулахад ашигтай юм гэжээ. Кофи Аннан мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, БНАСАУ, Японы удирдагч Бээжингийн зургаан талын хэлэлцээний хvрээнд Солонгосын хойгийн асуудлыг vргэлжлэн зохицуулна гэж илэрхийлснийг би баяртайгаар олж харлаа гэжээ.
Тэр цааш нь хэлэхдээ, Солонгосын асуудлаархи миний тусгай элч Строн єнгєрсєн долоо хоногт БНАСАУ орж айлчлахдаа, адил мэдээ авсан юм гэжээ. Япон, БНАСУ-д хvмvvнлэгийн тусламж олгохоо сэргээхээр шийдсэнд баярлаж талархаж байна гэж Кофи Аннан хэлсэн байна.
5-р сарын 22-ны єдєр Японы ерєнхий сайд Жуничиро Койзуми БНАСАУ орж, нэг долоо хоногийн айлчлал хийж, БНАСАУ-ын удирдагч Ким Жvниртэй хэлэлцээ хийсэн юм. Хоёр талаараа "БНАСАУ-ын Пхен Янгийн тунхагийг" дахин нотолсны зэрэгцээ тунхагийн бодитой агуулгыг хэрэгжvvлэх асуудлаар санал бодлоо солилцсон байна.
|