БНАСАУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн тєлєєлєгч 20-ны єдєр Пхьньянд зургаан талын 4- дэх хэлэлцээр дууссанд холбогдуулан мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, АНУ хєнгєн усны урвалын зуух хангсаны дараа БНАСАУ сая "цємийн зэвсэг тvгээн дэлгэрvvлэхгvй байх гэрээ"-д дахин нэгдэн орох бєгєєд ОУАЭХА-ын аюулгvйн баталгаа, хяналтыг хvлээх болно гэжээ.
Тус тєлєєлєгч хэлэхдээ, БНАСАУ, АНУ-ын харилцаа хэвийн болж, хоёр орон итгэлцлэл тогтоон, Америкийн цємийн сvрдvvлэлд БНАСАУ дахин учрахгvй болсон vед бvх цємийн зэвсэгээ орхино гэж БНАСАУ олонтоо илэрхийлсэн юм. Иймээс цємийн асуудлыг зохицуулахын зангилаа нь Америк хєнгєн усны урвалын зуух тvргэн олгож, БНАСАУ-ын энх тайван цємийн vйл ажиллагаа хийхийг зєвшєєрснєє гэрчлэх явдал болно гэжээ. / Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|