Японы Гадаад явдлын яамны сайд Мачимура Иобутака 9-р сарын 20-ны єдрийн орой Токиод хэлэхдээ, Япон болон Хойт Солонгос хоёр орны Засгийн газрын хоорондын яриа хэлэлцээг дахин эхлvvлэхийг нэгэнт зєвшєєрєв, гэвч цаг хугацаа болон газрыг хараахан тогтоогоогvй байна гэжээ.
Мачимура Иобутака мєн єдєр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Япон болон Хойт Солонгосын Засгийн газрын хоорондын яриа хэлэлцээ нь дипломат харилцааг хэвийн болгох хэлэлцээ биш, харин дипломат харилцаа хэвийн байдалд орход зам тэвсэх хэлэлцээ болох юм гэжээ. Хоёр тал хvн барицааны асуудал, Солонгосын цємийн асуудал, пуужингийн асуудал зэрэг холбогдох асуудлаар єргєн хvрээнд зєвшєлцєх болно гэжээ. /Ч.Гантємєр орчуулж, Г. Сайн-Єлзий хянав/
|