• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-21 14:09:22    
Хэлэлцээрийг журмалахыг БНАСАУ-т уриалав

Синьхуа Агентлэг

     Зургаан талын 4-дэх хэлэлцээрээр тохиролцсон хэлэлцээрийг журамлан сахихийг Америкийн тєрийн нарийн бичгийн дарга К. Райс болон ОХУ-ын гадаад харилцааны сайд Ш. Лавров 20-ны єдєр БНАСАУ-т уриалсан бєгєєд талууд хэлэлцээрийн баримт бичигт тогтоосон алхам дарааны дагуу холбогдох vvрэг хариуцлагаа хэрэгжvvлэх болно гэж илэрхийлсэн байна. БНСУ-ын ерєнхийлєгч Но Му хён Америкийн ерєнхийлєгч Ж.Буштай утасаар ярихадаа, зургаан талын 4-дэх хэлэлцээрийн нийтэлсэн хамтын мэдэгдлийн vндэс дээр Солонгосын хойгийн цємийн асуудлыг зохицуулахыг хvсч байна гэж илэрхийлсэн байна.

     БНАСАУ-ын хєнгєн усны урвалын зуухын тухай мэдэгдэлд АНУ нєлєєлєгдєхгvй юм. Америк зургаан талын 4-дэх хэлэлцээрийн баримт бичгийн тогтоолыг чанга мєрдєх болно гэж Райс илэрхийллээ. Одоо хамгийн гол нь хэлэлцээрийг хэрэгжvvлэх явдал болно, талууд vvний тєлєє vлэмжхэн ажил хийх хэрэгтэй байна гэж Лавров тэмдэглэсэн байна.

     Холбогдох талуудын тохиролцсон хамтын мэдэгдэл нь Солонгосын хойгийн энх тайванг хамгаалан цємийн зэвсэг тvгэн дэлгэрэхээс сэргийлэхэд туйлын чухал ач холбогтолтой юм гэж Но Му хён Буштай утасаар ярихдаа илэрхийллээ. БНАСАУ эрхбиш шалгалтаар дамжиж цємийн тєлєвлєєгєєгєє орхих хэрэгтэй гэж Буш онцолсон байна. / Урангоо орчуулж, Цэцэн хянав/